NENE - Gantsaaraa текст песни

Текст песни Gantsaaraa - NENE



Ганцаараа удаан явлаа би
Харцаараа хайр нэхнэ
Гэхдээ ганцаараа
Ганцаараа удаан явлаа би
Харцаараа хайр нэхнэ
Гэхдээ ганцаараа
Хоёулаа toxic
Хэл амаараа боксийг
Хийсэн хошин шог шиг
Хэдэн жил минь цог шиг
Халуун, хааяа хааяа нялуун
Хамт идсэн бялуу нь амтагдана шулуун
Олны хөлнөөс зугтаж орон дээрээ шүлэг зураглаж
Ойрын танилаасаа биш онлайнаар чамайг судалж
Одоо гэхдээ больсон байна
Өөр хүнээ тэр олсон байх
Үүрд гэдэг үгээ хэдэн жилээр сольсон байх
Би чамайг сайн явахыг харах гэж чамд сайн болсон байх
Би чамайг дуулаад дуугаараа бусдын бай болсон байх
Би мэдэхгүй гэдэг үг бидний хооронд лай болсон байх
Бичих хэрэггүй гэж бодсон болохоор зай орсон байх
Намайг санахаас илүү үзэн ядаасай
Надаас сайн хүний өвөр дээр нь нар мандаасай
Мартаасай хамт байсан хором бүрээ
Би амьдарлаас нь арилна ямарч оромгүйгээр
Ганцаараа удаан явлаа би
Харцаараа хайр нэхнэ
Гэхдээ ганцаараа (Yeah!)
Ганцаараа удаан явлаа би
Харцаараа хайр нэхнэ
Гэхдээ ганцаараа (Yeah!)
Би бодол унших биш ярилцах тийм хэцүү юм уу
Харилцаа муушиг биш ялагдах гэж байдаг юм уу
Хайрлах биш халамжийг нь авах гэж хайдаг юм уу
Хүнийг биш өөрийгөө гэмтээхээс илүү айдаг юм уу
Хоолойг нь таньсан хэрнээ асууна хэн бэ
Харилцуураа тасал хэнд хэрэгтэй юм бэ
Хайрлаж сураагүй байна хор л болно
Хэн хэндээ
Хэн хэндээ
Чи чи дахиад л чи
Болдог тархиа аваад форматлачихъя
Гэсэн болохгүй байна
Сэтгэл солихгүй байна зангаа
Гэсэн ч олохгүй нь ээ
Болохгүй нь ээ та та тунгаа (Fuck!)
Түүний амнаас гарсан 10 үгний 9 нь худал
Байсан ч итгэж чадна энэ бол миний гол асуудал
Zenly-гүй хэрнээ бидний хооронд гал асаад л
Байсан миний baby одоо бол no, no




NENE - Afterland
Альбом Afterland
дата релиза
03-11-2023




Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.