NENE - Avaad Yv текст песни

Текст песни Avaad Yv - NENE



Хүнийг хайрлах гэсээр өөрийгөө хайрлахаа мартаад
Хөх зураастай нүд хөндий зүрхтэйгээ хатаад
Хүрье гэсэн мөр минь хааяа нүдэн дээр шатаад
Хаяаад явъя гээд зүүн мөрөн дээрээс татаад
Зүгээр ээ, би би, зүгээр гэж сурсаар
Хүзүүгээр хатгадаг нулимс хэлэхгүйгээр урсаад
Зүгээр ээ, би би, зүгээр гэж сурсаар
Хүзүүгээр хатгадаг нулимс хэлэхгүйгээр урсаад
Намайг эндээс аваад яв
Үдэш болсон ч хамаагүй
Өнөөдөр энд баймааргүй байна би
Намайг эндээс аваад яв
Үдэш болсон ч хамаагүй
Өнөөдөр энд баймааргүй байна би
Намайг эндээс
Намайг эндээс
Намайг эндээс
Намайг эндээс аваад яв
Үдэш болсон ч хамаагүй
Өнөөдөр энд баймааргүй байна би
Тод харагдана бүгд
Том хүн, дотор нь хүүхэд
Тэсэхгүй гээд би гүйхэд
Хэн үлдэх вэ? Цөөхөн
Хүүхэд насанд хүргэх галт тэргэндээ суухад
Буцах тасалбар авах хүн хэд вэ? Цөөхөн
Зогсоодог товч байвал хааяа дармаар
Зөв хүнээ олж аваад хамт хав дармаар
Зүгээр гэж хэлэхгүйгээр нүд амаа дармаар
Зүгээр л бүгдийг нь хаяаад явмаар
Би зөвхөн эрхэлдэг, жижигхэн цагаан мууранд
Хааяадаа сэлэх дуртай, нулимсаар хийсэн нууранд
Хайртай гэхэд баярлалааг өгдөг олон хүний нүүрэнд
Хүн тэвэрдэггүй болохоор гараа ардаа үүрнэ
Намайг эндээс аваад яв
Үдэш болсон ч хамаагүй
Өнөөдөр энд баймааргүй байна би
Намайг эндээс аваад яв
Үдэш болсон ч хамаагүй
Өнөөдөр энд баймааргүй байна би
Намайг эндээс
Намайг эндээс
Намайг эндээс
Намайг эндээс аваад яв
Үдэш болсон ч хамаагүй
Өнөөдөр энд баймааргүй байна би



Авторы: Batdelger Bat-ochir


NENE - Afterland
Альбом Afterland
дата релиза
03-11-2023




Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.