Uka - Хямдхан Олдоогүй текст песни

Текст песни Хямдхан Олдоогүй - Uka



Хоногийн цаг нь багадна хорин дөрөв, дөчин найм
Холын мөрөөдөлдөө үнэнч явсаар хүртэнэ кайф
Хэзээ ч мөхөөгүй тэр мөрөөдөлдөө зүтгэн дайрч
Хэзээ ч үзээгүй тэр айж
Өдийг хүрсэн түүхийг өөрөөс нь өөр мэдэхгүй ч
Өнгийж муулах хүмүүс өрөвдмөөр сэтгэхүй нь
Нийтийн жорлонд баасан дээр овоорон
Нисэх ялаа шиг заваарна
Хараа булаавал хараал иднэ зовлон
Хариу нэхээгүй хөдөлмөрийг нь тавлана
Хэнтэй ч таарамж муутай үнэтэй сайхан тавилан нь
Хэдхэн цаасанд ганхан савлана
Хүн зомби онлайнд пиг
Хов живээр хоол хийсэн сэг
Тарзан мэт цээжээ дэлбэ
Нүдэж байна, need somebody help
Хямд олдоогүй дусах хөлсөнд
Ханаж цадаагүй атаа хорсоно
Хямд олдоогүй дусах хөлсөнд
Манан дундуур чи лав төөрсөн
Урсгал би сөрөн сэлэх зуур
Урсан чи зөрнө дэргэдүүр
Хөлсөндөө норон гүрийх зуур
Нойрсоно чи зөөлөн дэрэн дээр
Урсгал би сөрөн сэлэх зуур
Урсан чи зөрнө дэргэдүүр
Хөлсөндөө норон гүрийх зуур
Нойрсоно чи зөөлөн дэрэн дээр
Асуудал чамд байна, чи хямд байна
Бухимдал чинь чиний харах замд байна
Бие чинь энд ч ухаан чинь тамд байна
Гэвч чи амьд байна
Илжиг унасан мал зүүдэнд
Эгнээ солин хог чулуудна
Хөдөлмөр гэж огт мэдэхгүй
Хөдөлгөөнтэй орк ам билүүднэ
Хямд олдоогүй дусах хөлсөнд
Ханаж цадаагүй атаа хорсоно
Хямд олдоогүй дусах хөлсөнд
Манан дундуур чи лав төөрсөн
Hot чинжүү биш би wasabi
Угаасаа би төгс биш, what′s wrong with you?
Гэтэл гомбын гозон бие
Бусдын хийснийг ажиглан харж сууна
Урсгал би сөрөн сэлэх зуур
Урсан чи зөрнө дэргэдүүр
Хөлсөндөө норон гүрийх зуур
Нойрсоно чи зөөлөн дэрэн дээр
Урсгал би сөрөн сэлэх зуур
Урсан чи зөрнө дэргэдүүр
Хөлсөндөө норон гүрийх зуур
Нойрсоно чи зөөлөн дэрэн дээр
Урландаа хонох зураачийн өнгө өөр
Уулын оройд ойртох уулчингийн хүч өөр
Сайн анзаар тэдний хөлсийг мөнгөөр
Авъя гэвэл битгий мөрөөд
Шөнөжин зогсох DJ–г respect
Өнжин тоглох хөгжимчинг respect
Од бүхний нүүрний цаана нь хөлс бий
Ойлгохгүй байвал чамайг бурхан гэсгээнэ
Амаа билүүднэ, автобусанд чимхүүлнэ
Атаа хорсол чинь алхам тутамд илүүднэ
Гэм зэмгүйхэн олж авсан нэр хүнд нь
Хайр даахгүй бол чамайг зам дээр индүүднэ
Холын тэртээгээс ирээд хотын иргэн
Соёлын дамжаанд суугаад тархиа сэргээ
Дараа нь жиргээ, нүүр ном хэрэглэ
Дааж чадахгүй бол даруулж үхэхвийдээ
Урсгал би сөрөн сэлэх зуур
Урсан чи зөрнө дэргэдүүр
Хөлсөндөө норон гүрийх зуур
Нойрсоно чи зөөлөн дэрэн дээр
Урсгал би сөрөн сэлэх зуур
Урсан чи зөрнө дэргэдүүр
Хөлсөндөө норон гүрийх зуур
Нойрсоно чи зөөлөн дэрэн дээр



Авторы: Ulambayar Davaa


Uka - Хямдхан Олдоогүй
Альбом Хямдхан Олдоогүй
дата релиза
19-10-2018




Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.