Д. Отгонжаргал - Миний Ээж Тэмээчин текст песни

Текст песни Миний Ээж Тэмээчин - Д. Отгонжаргал



Захгүй говийн үзэсгэлэн
Загийн шугуйд дулаан
Дулаан говийн хаваржаандаа
Дуучин ээж минь суугаа даа
Саран зууртаа хоноглодог
Саруул Говийн цайдам хөө
Цайдам говийн зусландаа
Цайлган ээж минь суугаа даа
Энэрлийн дээдийг өвөрлөсөн
Элбэрэлт ээж минь тэмээчин
Уран зэрэглээ тодорсон
Униар тал минь уужим хөө
Униарт талын намаржаандаа
Уяхан ээж минь суугаа даа
Алсын алсаас цэнхэртэх
Аглаг уул минь бараатай хөө
Аглаг уулын өвөлжөөндөө
Ажилсаг ээж минь суугаа даа
Дууны уянгаа өргөсөн
Дуучин ээж минь тэмээчин
Ээж минь тэмээчин



Авторы: ч. сангидорж, п. пүрэвсүрэн


Д. Отгонжаргал - Хайрлахын Жаргал
Альбом Хайрлахын Жаргал
дата релиза
01-06-2016



Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.