Д. Отгонжаргал feat. Б. Амархүү - Ижий Минь Дэргэд Байхад текст песни

Текст песни Ижий Минь Дэргэд Байхад - Д. Отгонжаргал feat. Б. Амархүү



Ижий минь дэргэд байхад
Хаврын шувуу цагаасаа эрт ирдэг
Харзны ус нь голоосоо эхэлж хэсдэг
Ижий минь дэргэд байгаа болохоор
Харзны ус нь голоосоо эхэлж хэсдэг
Ижий минь дэргэд байгаа болохоор
Ижий минь дэргэд байхаар
Тэнгэрийн одод нууранд эрхэлдэг
Тэргэл саран гэрийн хаяанд хонодог
Ижий минь дэргэд байгаа болохоор
Тэргэл саран гэрийн хаяанд хонодог
Ижий минь дэргэд байгаа болохоор
Дх: Ижийн хайрын хойморт нь наран мандана
Ижийн сэтгэлийн хийморьт нь
Сэтгэл бадарна
Ижийнхээ дэргэд байхад сүү үнэртэнэ
Ижийнхээ дэргэд байхад сүлд минь сэргэнэ.
Ижийнхээ дэргэд байхад сүү үнэртэнэ
Ижийнхээ дэргэд байхад сүлд минь сэргэнэ.
Ижий минь дэргэд байхаар
Цэлмэг тэнгэр зулай үнсэж
Цэцэг бүхэн өөдөөс инээдэг
Ижий минь дэргэд байгаа болохоор
Жаргал надтай хөөцөлдөн тоглодог
Ижий минь дэргэд байгаа болохоор
Ижийн хайрын хойморт нь наран мандана
Дх: Ижийн сэтгэлийн хийморьт нь
Сэтгэл бадарна
Ижийнхээ дэргэд байхад сүү үнэртэнэ
Ижийнхээ дэргэд байхад сүлд минь сэргэнэ.
Ижийнхээ дэргэд байхад сүү үнэртэнэ
Ижийнхээ дэргэд байхад сүлд минь сэргэнэ.
Төгсөв.



Авторы: б. лхагвасүрэн


Д. Отгонжаргал feat. Б. Амархүү - Хайрлахын Жаргал
Альбом Хайрлахын Жаргал
дата релиза
01-06-2016



Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.