Хурд - Би аавтай хүн текст песни

Текст песни Би аавтай хүн - Хурд




Тоосны үзүүрээс аавыгаа харах гэж зөнгөө би хуурна
Товолзтол хатируулсаар ирнэ гэж сэтгэлээ хүү чинь аргаднаа
Санааныхаа чандаас аавыгаа олох гэж дурсамжаа сэргээнээ
Сар жилүүдийг бүтэн болгох гэж нойроо хүү чинь хугаслнаа
Тэртээг зорьсон аавыгаа
Ирнэ гэж хүлээдэг би аавтай хүн
Хүү минь хаана байна гээд
Хүрээд ирхийг нь хүлээж суудаг би аавтай хүн
Бодлынхоо үзүүрт аавтайгаа уулзах гэж өндөлзөн сууна би
Багынхаа зангаар замыг нь тосоод гүймээр хүүд чинь санагдана
Хазаарын амгай ханхийхэд самсай минь аяндаа богдирно
Холын холоос аавыг минь ирэхэд
Хорвоогийн наран гэрэлтдэгсэн
Тэртээг зорьсон аавыгаа ирнэ гэж хүлээдэг би аавтай хүн
Хүү минь хаана байна гээд хүрээд ирхийг нь
Хүлээж суудаг би аавтай хүн
Алсыг зорьсон аавыгаа ирнэ гэж хүлээдэг би аавтай хүн
Хүү минь хаана байна гээд
Хүрээд ирхийг нь хүлээж суудаг би аавтай хүн
Би аавтай хүн
Би аавтай хүн
Би аавтай хүн
Би аавтай хүн
Би аавтай хүн




Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.