Хурд - Буцааж нэхээгүй хайр текст песни

Текст песни Буцааж нэхээгүй хайр - Хурд




Нүүдлийн шувуудын хойноос гуних хүн олон ч
Нүднээс далд ганцхан ижий минь л намайг бодно
Энэ орчлонгоор дүүрэн ээжээ гэж хашхирвал
Ижий минь л ганцаар миний дууг тань нь байх даа.
Хүслээс гажуу тавиланд төөрч будилж явахад минь
Хүүгээ яаж явааг зөнгөөрөө тааж мэдэрнэ
Нүгэлт санаагүй алдаанд минь харуусаад
Нүдэндээ багтахгүй нулимс нь асгарч мэлмэрнэ.
Нэг л өдрийн наран надад халтар харагдаад
Нэхэл хатуу хорвоо ижийг минь аваад одно
Цэцгийн шүүдэр хүртэл настай байдгийг анзаарч
Цэн цэнгийн нулимс нь үнэтэй байдгийг мэдэрнэ.
Сүүлчийн ганц амьсгалаа цэцгэнд шингээж та орхиод
Сүүгээр намайг дэлхийдээ даатган өөрөө одох вий дээ
Буцааж нэхэхгүй хайраа
Ганцхан тийш нь асгачихаад
Бухимдах ч үгүй, харуусах ч үгүй
Орчлонгоос одчих вий дээ ээж минь
Аргал түүж явсан мөр нь үл олдоно
Араг үүрсэн дүр нь нүдэнд хоосон үзэгдэнэ
Ээжийн минь үглэх тэртээ цагаан аялгуу
Эргээд хэзээ ч олдохгүй уянга болж нэхэгдэнэ.
Өнгө цагаан саран таныг тэгэхэд нэхээд
Өрхний заадсаар хоймор тэмтрэн аялна
Намайг тэвэрсэн зураг тань нүдэнд үзэгдээд
Өвлийн шөнө ижий минь даарч суух шиг болно.
Нутгийн нэг чулууг ижийнхээ оронд босгоод
Нулимстай нүдээр хорвоог ажихын тэр цагт
Ганцаардахын үедээ барьцгүй орчлонг мэдрээд
Гантиг чулуу түшээд уйлж зогсох вий дээ
Сүүлчийн ганц амьсгалаа цэцгэнд шингээж та орхиод
Сүүгээр намайг дэлхийдээ даатган өөрөө одох вий дээ
Буцааж нэхэхгүй хайраа
Ганцхан тийш нь асгачихаад
Бухимдах ч үгүй, харуусах ч үгүй
Орчлонгоос одчих вий дээ ээж минь




Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.