Hurd - Сохор Номин Lyrics

Lyrics Сохор Номин - Hurd



Гэрийн босго даван алхсаар
Олон жилийн нүүр үзлээ
Гэсгүүн цагийн гэрэл сүүдрээс
Гэнэн насаараа туучин өнгөрөөж
Гутамшигт амьдралын гэрэл сүүдрээс
Амь биеийнхээ хэрээр хүртлээ
Гурван хундаганы мансуурал
Гутарлын үүдийг мэдсээр байж
Гишгэх мөрөө анзааралгүй
Дасал болсон дэврүүн сэтгэлээр
Дахин гишгэх газаргүй
Дээшээ тэнгэр доошоо газар
Хээе
Би чадаагүй
Хээе
Би дасаагүй
Нүдэн балай чихэн дүлий
Нөмрөх харанхуйд төөрөн явсаар
Нар үзсэн сохор номин шиг
Нүх сахин харанхуйг зорьжээ
Гэрийн босго даван алхсаар
Олон жилийн нүүр үзлээ
Гэсгүүн цагийн гэрэл сүүдрээс
Гэнэн насаараа туучин өнгөрөөж
Гутамшигт амьдралын гэрэл сүүдрээс
Амь биеийнхээ хэрээр хүртлээ
Хээе
Би чадаагүй
Хээе
Би дасаагүй
Нүдэн балай чихэн дүлий
Нөмрөх харанхуйд төөрөн явсаар
Нар үзсэн сохор номин шиг
Нүх сахин харанхуйг зорьжээ
Хээе
Би чадаагүй
Хээе
Би дасаагүй
Нүдэн балай чихэн дүлий
Нөмрөх харанхуйд төөрөн явсаар
Нар үзсэн сохор номин шиг
Нүх сахин харанхуйг зорьжээ
Хээе
Хээе



Writer(s): Kherlen P., Otgonbayar Damba


Hurd - BLACK BOX vol.2 Best Collection 2
Album BLACK BOX vol.2 Best Collection 2
date of release
11-07-2014




Attention! Feel free to leave feedback.