TATAR - Alone (Gantsaaraa) Lyrics

Lyrics Alone (Gantsaaraa) - TATAR



Би чамд хайртай гэдэг үг цээжинд ганцаараа
Хэн нэгэнд хэлье хайрын үгийг нь чангаараа
Зүрх зөрүүд зангаараа хайрлая хэмээн дэвэрч байна
Цонхны цаана зун цаг ирсэн зөөлөн бороо шивэрч байна
Сэтгэлд минь хуучнаараа цасан ширхэг хаялана
Сая л энэ ганцаараа хайрын дуугаа аялана
Би бүсгүй хүний хайрыг гуниглан дурсаад л
Цонхонд дуссан бороон дуслууд цонх даган урсаад л
Үдэш болохоор гадаа уйдаад хөлөө савлаад
Харьж яваа хосууд сэмхэн инээд алдаад тавлаад
Зүрхэнд минь хайрын зүгээс сэм салхи нь сийгэнэ
Хэн нэгнийг хайрлая гэнэ, бас үнсэлцэе гэнэ
Одоо би гэнэ, хэн нэгний утга учир болохсон
Үгэнд минь уяраад үнсэх хайртай хүнээ олохсон
Гэтэл би ганцаараа тэврэх хүнгүй сэрж байна
Ганцаарааг мэдсэн юм шиг гадаа бороо зүсэрч байна
Би ганцаараа явъя өө
Одод түгээд би чадаагүй ээ
Би ганцаараа явъя өө
Цонх сэвэлзээд бүтээгүй ээ
Би ганцаараа явъя өө
Нулимс урсаад чадсангүй ээ
Би ганцаараа явъя өө
Сэтгэл уяраад болсонгүй ээ
Энэ цэцэг бүү гандаг гээд хэн нэгний үсэнд хатгахсан
Бодолтой шүү гээд би чинь зөөлөн гарыг нь атгахсан
Би мэднэ, чи бид нар ялихгүй зүйлээс маргадаг
Зүүнээс мандсан нар нь дээгүүр явсаар баруунд жаргадаг
Чи бид нар хэзээ ямар бороо орохыг шийддэггүй
Шөнөжин орсон бороон араас заавал наран гийдэггүй
Би тэгвэл чиний хажууд шүхэр барин зогсъё
Наран гийлгүй удаад уйдвал би хаалгыг чинь тогшъё
Гэтэл одоо ганцаараа үдшийн бүрийнд дарагдаад
Шөнөжин орсон бороонд норсон гэдэг нь сэм анзаарагдаад
Сууж байвал зөрөөд өнгөрөхдөө хайрыг минь эргээд харчихаарай
Салхинд хийссэн хаалга байвал ороод нэг харчихаарай
Би ганцаараа явъя өө
Одод түгээд би чадаагүй ээ
Би ганцаараа явъя өө
Цонх сэвэлзээд бүтээгүй ээ
Би ганцаараа явъя өө
Нулимс урсаад чадсангүй ээ
Би ганцаараа явъя өө
Сэтгэл уяраад болсонгүй ээ
Цонхны цаана бороо шиврээд гэтэл сэтгэлд шаагина
Бодол минь сэтгэлээсээ хэн нэгнийг хайрлая аа гэнэ
Зүрхэнд хайрын үгс нь ганцаар гунигтайгаар хангинана
Зүрх сэтгэл янгинана, хайрлая хэмээн цангинана
Хайр над дээр ирнэ ээ хэмээн зүрх сэтгэл минь хөөрсөөр
Уйдаж хүлээсэн бороон дуслууд нэг нэгээрээ цөөрсөөр
Энэ бороо шивэрсээр нарнаас өмнө (учръя)
Чин сэтгэлээсээ байсаар хоёул хамтдаа (хуучръя)
Ганцаараа уйдаж суугаа надаар дүүрэн хайрын үг, хэлэх үг
Сэтгэлээсээ би хэлье хайрын зүг (oh)
Би чамдаа хайртай гэдэг үг цээжинд ганцаараа
Хэн нэгэнд хэлье хайрын үгийг нь чангаараа
Би ганцаараа явъя өө (Явъя аа ганцаараа)
Би ганцаараа явъя өө (Явъя аа ганцаараа)
Би ганцаараа явъя өө (Явъя аа ганцаараа)
Би ганцаараа явъя өө (Явъя аа ганцаараа)
Хайрыг хүсээд би ганцаараа
Хайрлаач гэж байна, би ганцаараа
Хайрыг хүсээд би ганцаараа
(Явъя аа ганцаараа)
Хайрыг хүсээд би ганцаараа
Хайрлаач гэж байна, би ганцаараа
Хайрыг хүсээд би ганцаараа
Хайрлая гэж байна зүрх зөрүүд зангаараа
(Ганцаараа)
(Явъя аа)




TATAR - The Best of Tatar
Album The Best of Tatar
date of release
07-05-2018




Attention! Feel free to leave feedback.