Bold - Nud Chin Khair Kharuulna (Look of Love) paroles de chanson

paroles de chanson Nud Chin Khair Kharuulna (Look of Love) - Bold



Чиний надад хэлсэн үгний хоолойны дуу
Миний сонсох дуртай хамгийн гоё аялгуу
Чи намайг хайрлан үнсэх нь
Надад диваажингийн хэсэг
Cонсооч
Чиний үл мартагдах царай
Чиний инээсэн яриа чинь
(Чиний инээсэн яриа чинь)
Миний хүсэл мөрөөдлийн тольт
Чи миний зүүдний бодол
(Уйлж би чамайг бодно)
Зөөлөн амьсгал нь чимээгүй нойрсох чинь
Зүрх сэтгэлд минь чамайг хайрлах дуу нэмнэ
Yзэсгэлэн гоо чинь үзэсгэлэнт байгаль мэт
Yнсэлтийг чинь үгээр тайлбарлаж чадахгүй
Хос далавчаараа дэвэн дэвсээр
Чамтайгаа би сарлуу ниснэ (сарлуу ниснэ)
Тэндээс чамдаа хайртай гэж хэлээд
Тэнгэрээс цэцгээр бороо оруулна (сонсооч хайрт минь)
Чи миний амьдрах хүсэл
Аз жаргалын минь хүсэл
(Аз жаргалын минь хүсэл)
Нүд чинь хайр харуулна
Надад чамд хайртайг сануулна (хайртайг)
Чи урьд өмнө нь энэ үгийг зуун удаа сонссон нь лавтай
Гэвч миний нүд рүү харан сонсооч
Би чамд хайртай
Би чамдаа хайртай
Хос далавчаараа дэвэн дэвсээр
Чамтайгаа би сарлуу ниснэ (сарлуу ниснэ)
Тэндээс чамдаа хайртай гэж хэлээд
Тэнгэрээс цэцгээр бороо оруулна
Чи минь наддаа байгаа болохоор
Тэнгэрээс би од гуйхгүй
Чи минь наддаа байгаа болохоор
Тэнгисээс би сувд гуйхгүй
Амьдралдаа бүтээж болох хамгийн үнэтэй бэлэг учраас
Олж болох хамгийн ховор эрдэнэ учраас
Бурханаас надад өгсөн хамгийн том бэлэг учраас
Бусдаас би юу ч гуйхгүй ээ
Гадаа хичнээн хүйтэн байсан ч хамаагүй, чи гараад ир
Миний сэтгэл чамайг төөнөнө, дулаан чамайг дааруулахгүй
Одод түгээн мишээвэл хайрын үгээ
Тэргэл саран тэртээгээс бид замыг гэрэлтүүлнэ
I'll give you everything right here, right now
'Cause you are beautiful, so so sexy, unbelieveable
Light down, hang on, dance, this is love song
Come and fly with me, from east to the west
Хос далавчаараа (girl girl) дэвэн дэвсээр (girl girl)
Чамтайгаа би сарлуу ниснэ (сарлуу ниснэ)
Тэндээс чамдаа хайртай гэж хэлээд
Тэнгэрээс цэцгээр бороо оруулна (сонсооч хайрт минь)
Хос далавчаараа дэвэн дэвсээр
Чамтайгаа би сарлуу ниснэ (сарлуу ниснэ)
Тэндээс чамдаа хайртай гэж хэлээд
Тэнгэрээс цэцгээр бороо оруулна
Хайрт минь, хайрт минь, хайрт минь
Чи миний амьдрах хүсэл
Аз жаргалын минь хүсэл




Bold - Khairiin Khuch (Power of Love)
Album Khairiin Khuch (Power of Love)
date de sortie
01-03-2005




Attention! N'hésitez pas à laisser des commentaires.