Bold - Khervee (If...) текст песни

Текст песни Khervee (If...) - Bold



Хэрвээ би биш байсан бол надад дурлах байсан болов уу
Тэгээд намайг тэврээд үнсэх байсан уу
Газар унасан хайрыг зүрхэндээ нуух байсан уу
Ганцхан намайг зүүдлээд сэрэх байсан уу
Шүхэр барьсан гарыг зүрхэн дээрээ наагаад үнсэх байсан уу...
Хайртай байсан хайрыг минь чи хайрлаж дурлаад
Хажууханд цэцэг болж ургах байсан уу
Бороотой байсан зуныг чи нууцхан санагалзаад
Бодолд солонго болон татах байсан уу
Хэрвээ чи биш байсан бол чамд дурлах байсан болов уу
Цасан ширхэг мэт хайлах байсан болов уу
Унасан сормуусыг чинь атгаад хүслээ шивнэх байсан болов уу
Шивнэсэн хүслийг чинь асуух байсан болов уу
Чиний хүсэл чинь од болон тэнгэрт гараад анивчих байсан уу...
Хайртай байсан хайрыг минь чи хайрлаж дурлаад
Хажууханд цэцэг болж ургах байсан уу
Бороотой байсан зуныг чи нууцхан санагалзаад
Бодолд солонго болон татах байсан уу
Жирийн нэгэн охин, энгийн охин
Түүний байгаа байдал бусдаас нэг л содон
Миний санах ойд чи хоногшсон
Согтуу байхад ч гэсэн бас бодогдсон
Oh baby, Чи хэрвээ биш байсан бол хэнийг би үнсэх вэ
Хав харанхуйд чамайг харна би
Чиний гарыг бариад бодохгүйгээр түргэн мэднэ би
Хайртай байсан хайрыг минь чи хайрлаж дурлаад
Хажууханд цэцэг болж ургах байсан уу
Бороотой байсан зуныг чи нууцхан санагалзаад
Бодолд солонго болон татах байсан уу
Хайртай байсан хайрыг минь чи хайрлаж дурлаад
Хажууханд цэцэг болж ургах байсан уу
Бороотой байсан зуныг чи нууцхан санагалзаад
Бодолд солонго болон татах байсан уу




Bold - 440Hz
Альбом 440Hz
дата релиза
01-03-2006




Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.