GangBay - Tail текст песни

Текст песни Tail - GangBay



Хувь тавилан бидний талд байгаагүй ч хамаагүй (хамаагүй)
Хувь хувьдаа зүрхээ дагасан, бууж өгөөгүй (хэзээ ч бууж өгөөгүй)
Шатаж байлаа миний дотор амьдрах сөхөөгүй
Мартаж байлаа чиний байдаггүй өөрийн ирээдүйг
Чи намайг жаргалд хүргэх тээврийн товчоо
Тааж бараагүй ээ, таавар яг л нууц товчоо
Тансаг тавилан, таван цаасанд тайлаагүй чи товчоо
Зовлон надад тоочоогүй ч нүд чинь их ховч оо
Харь жилийн газар байсан ч чам руу би нүүнэ ээ
Зам дээр байгаагүй хайрын бурхан чи хэн юм бэ? (Хэн юм бэ?)
Зүрх алдан гүйж явсан үе минь
Саяхан мэт санагдах юм
Зүүдэнд намайг ирж үнсэх чиний царай
Надад тодхон үзэгдэх юм, сайхан минь
Зангирсан бодлын минь зангилааг тайл
Цангачихсан итгэлийн минь цангааг тайл
Задарч яваа залуу миний зангиаг тайл (тайл)
Цэгнэлгүй цэвэр ариун зангаараа дайл
Орчлон хорвоо ертөнцийг наран саран гэрэлтүүлдэг
Осгох шахсан сэтгэлийг хайр л ганцхан бүлээцүүлдэг
Дэргэдүүр өнгөрөх ёсгүй юм шиг заягаараа учирдаг
Дэндүү дасвал нэгэнтэйгээ насаараа тэд өтөлдөг
Миний Сико чамдаа би чинь дэндүү дасчээ
Чиний миний итгэл сэтгэл зүрхэнд гүн хаджээ
Би чинь чамдаа хайртайг мэднэ (чи минь наддаа хайртай, тийм үү?)
Биднийг бурхан тэнгэр цаанаас нь уулзуулжээ
Хараад хараад өхөөрдөм хөөрхөн юм аа чи
Халуун үгсээ чамдаа зориулах юм аа би
Хамгаас илүү чи минь наддаа илүү юм аа чи
Хайртай билээ, дуртай билээ, хөөрхөн чамдаа би
Зангирсан бодлын минь зангилааг тайл
Цангачихсан итгэлийн минь цангааг тайл
Задарч яваа залуу миний зангиаг тайл (тайл)
Цэгнэлгүй цэвэр ариун зангаараа дайл
Зангирсан бодлын минь зангилааг тайл
Цангачихсан итгэлийн минь цангааг тайл
Задарч яваа залуу миний зангиаг тайл (тайл)
Цэгнэлгүй цэвэр ариун зангаараа дайл
Цээжинд нэг их далай бий дунд нь чи Токио
Чамд худлаа хэлдэггүй гэвэл болно Пинокио
Метр 80-н см ч гэсэн, чиний Killer Lion
Чиний төлөө ажиллаж олно, billion million
Алхаж гишгэх явдал чинь юутай гоёхон бэ?
Анхилуун тансаг үнэртэй нь чи л юм, babe
Анх харсан царай чинь юутай сайхан бэ?
Андуурч эндүүрч яараагүй O.B, тийм ээ
Үргээгүй танхил үнэрээр чинь
Нүглээ би ариулъя
Үүрдийн чинь хайр хэн бэ гэвэл
Чиний нэрийг л хэлж хариулъя
Зангирсан бодлын минь зангилааг тайл
Цангачихсан итгэлийн минь цангааг тайл
Задарч яваа залуу миний зангиаг тайл (тайл)
Цэгнэлгүй цэвэр ариун зангаараа дайл
Зангирсан бодлын минь зангилааг тайл
Цангачихсан итгэлийн минь цангааг тайл
Задарч яваа залуу миний зангиаг тайл (тайл)
Цэгнэлгүй цэвэр ариун зангаараа дайл
Зүрх алдан гүйж явсан үе минь
Саяхан мэт санагдах юм (yeah-yeah, yeah-yeah)
Зүүдэнд намайг ирж үнсэх чиний царай
Надад тодхон үзэгдэх юм, сайхан минь



Авторы: Gangbay


GangBay - Tail
Альбом Tail
дата релиза
01-07-2021

1 Tail




Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.