Hurd - Хагдрах Цэцэг текст песни

Текст песни Хагдрах Цэцэг - Hurd



Нүүдэл суудлын зайд барааг чинь харж явъя
Нүцгэн толгодын дунд учирч зүүдлье
Нүдгүй хар шуурганд яваад уулзахсан
Нүгэлгүй үнэнийг чинь сонсож үзэхсэн
Үүлэн чөлөөгөөр туссан нар байж
Үлээх төдийд дальдрах зул байж чи
Үргэлж зүрхэнд буглах шарх байж
Үзэгдээд хоосон замхрах зэрэглээ байж
Хайрыг чинь хүртлээ гэж би зүүдэлсээр
Хаа холуур учрахгүй зөрж өнгөрөхсөн
Үзэх хооронд хагдрах цэцэг байж чи
Үүрийн гэгээнд уусах үлэмж тод гялаан байж
Хайрыг чинь хүртлээ гэж би зүүдэлсээр
Хаа холуур учрахгүй зөрж өнгөрөхсөн
Үзэх хооронд хагдрах цэцэг байж чи
Үүрийн гэгээнд уусах үлэмж тод гялаан байж
Мартаж чадна гэж амлан хэлье
Маргашгүй үнэн гэж батлан хэлье
Магадгүй амлалт минь худлаа байсан
Магнаг торгонд боогоод зүрхэндээ хадгалъя
Хайрыг чинь хүртлээ гэж би зүүдэлсээр
Хаа холуур учрахгүй зөрж өнгөрөхсөн
Үзэх хооронд хагдрах цэцэг байж чи
Үүрийн гэгээнд уусах үлэмж тод гялаан байж
Хайрыг чинь хүртлээ гэж би зүүдэлсээр
Хаа холуур учрахгүй зөрж өнгөрөхсөн
Үзэх хооронд хагдрах цэцэг байж чи
Үүрийн гэгээнд уусах үлэмж тод гялаан байж




Hurd - BLACK BOX vol.10 Хайрын салхи
Альбом BLACK BOX vol.10 Хайрын салхи
дата релиза
11-07-2014




Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.