Mede feat. Donna - Огторгуйг орхисон шувуу (feat. Donna) текст песни

Текст песни Огторгуйг орхисон шувуу (feat. Donna) - Mede feat. Donna



Сонсооч би чамд маш их хайртай
Солиорол энэ бол чи надаас өөр юуг хүсээв
Чамаас хагацаж яав ч чадахгүй бас хайрлаж болохгүй
Өөрөөр би яг амьдрах вэ хэлээч
Дурлал, дурлал гэдэг зүйл миний хувьд юу ч биш
Дураараа зугаалах зуурт тааралдсан цэцэрлэг
Агшин зуур ч болов хөгжилтэй сайхан байлаа хонгор минь
Гэхдээ шинэхэн учрал одоо ч намайг хүлээсээр л байна
Амраад явлаа зүрхэн дээр чинь би
Аялал минь үргэлжилж байна энэ мөчид
Шаналаад яах вэ бүсгүй минь уучлаарай
Чамд надаас илүү сайн нь мэдээж олдоно оо
Уудам огторгуйг орхисон шувуу шиг, энд суухдаа
Уйтай өдрүүдийн уртыг авчирсан
Чамд би, огтхон ч гомдоогүй өөрийгөө буруутгаад
Орь ганцаараа дааран алхсан
Одоо ч зүрхэнд минь хайр байсаар байна
Чамайг би ойлгож байна
Одоо ингэж харах хэрэггүй
Огт танихгүй хүн шиг байх бидний цорын ганц л ирээдүй
Энэ бол зүрхний тоглоом
Би чамд хайртай гэдэг үг үнэ цэнээ алдаад удаж байна
Урьдын хэн нэгний утасны дугаарыг мартах гэж л учирсан юм чамтай
Гэвч чи дэндүү ихийг мөрөөдсөөр
Уучлаарай чи бол зүрхний нөхөөс
Улам ихээр дасахаас чинь өмнө тайван орхье
Болгоомжлох хэрэггүй боллоо чиний хувьд
Би ч гэсэн ийм зүйлтэй учирч эр хүн болсон
Харин миний дараа ирэх өөр хэн нэгэнд мэхлэгдхээргүй боллоо чи
Хайр ийм л байдаг
Уудам огторгуйг орхисон шувуу шиг, энд суухдаа
Уйтай өдрүүдийн уртыг авчирсан, чамд би
Огтхон ч гомдоогүй, өөрийгөө буруутгаад
Орь ганцаараа дааран алхсан
Одоо ч зүрхэнд минь хайр байсаар байна
Ганцхан чамд би дуралсан мөртлөө
Гарыг чинь атгаж байна гэж мөрөөдхүү
Гадаа нар нь жаргаж мандсаар
Зөвхөн чамайг бодон шаналсан
Уудам огторгуйг орхисон шувуу шиг, энд суухдаа
Уйтай өдрүүдийн уртыг авчирсан, чамд би
Огтхон ч гомдоогүй, өөрийгөө буруутгаад
Орь ганцаараа дааран алхсан
Одоо ч зүрхэнд минь хайр байсаар байна
Уудам огторгуйг орхисон шувуу шиг, энд суухдаа
Уйтай өдрүүдийн уртыг авчирсан, чамд би




Mede feat. Donna - Чамд хэлье
Альбом Чамд хэлье
дата релиза
27-11-2015



Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.