Kiwi - Ulaan Daashinz текст песни

Текст песни Ulaan Daashinz - Kiwi



Даашинзны минь дэгжин хормойг
Салхинаас өөр хэн ч сөхөхгүй ээ
Давилуун зантай бүсгүй намайг
Сарнаас өөр хэн ч үнсэхгүй ээ
Би ширүүн орох бороо
Бишгүй олон залуусыг
Тас шилбүүрдсэн аадар би
Цэв хүйтэн өвлийн цас
Битүү атаархуу харцыг
Тэс хөлдөөсөн шуурга
Онгон танхил биеийг минь
Нарнаас өөр хэн ч төөнөөгүй ээ
Битүү атаархуу харцыг
Тэс хөлдөөсөн шуурга
Онгон танхил биеийг минь
Нарнаас өөр хэн ч төөнөөгүй ээ
Омголон зантай бүсгүй намайг
Найргаас өөр юу ч согтоохгүй ээ
Би хөлчүү цэнхэр дарс боловч
Болор хундаганд сөгнүүлсэн
Хайр асаасан цэнхэр дөл би
Хатуу цэнхэр охь
Болор нүдийг чинь согтоосон
Галзуу улаан дарс
Ув улаахан уруулыг минь
Салхинаас өөр хэн ч үнсэхгүй ээ
Унтах шөнийн зүүдэнд минь
Сарнаас өөр хэн ч ханьсахгүй ээ
Ув улаахан уруулыг минь
Салхинаас өөр хэн ч үнсэхгүй ээ
Унтах шөнийн зүүдэнд минь
Сарнаас өөр хэн ч ханьсахгүй ээ
Би өргөс дүүрэн цэцэг
Билгүүн танхил залуусыг
Өвтгөж хатгасан сарнай
Би өндөрт дүүлэх шувуу
Бэтгэрч унасан харцыг
Өөртөө шингээсэн хур (бэтгэрч унасан харцыг)
Би улаан даашинзтай
Давилуун бүсгүй
Oh, oh-oh-oh (yeah)
Oh, oh-woah
Oh, oh-oh-oh
Oh, oh-oh
Битүү атаархуу харцыг
Тэс хөлдөөсөн шуурга
Онгон танхил биеийг минь
Нарнаас өөр хэн ч төөнөөгүй ээ
Ув улаахан уруулыг минь
Салхинаас өөр хэн ч үнсэхгүй ээ
Унтах шөнийн зүүдэнд минь
Сарнаас өөр хэн ч ханьсахгүй ээ




Kiwi - 3 Setgel 1 Husel
Альбом 3 Setgel 1 Husel
дата релиза
01-01-2007




Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.