ThunderZ - Er hun shig er hun bai текст песни

Текст песни Er hun shig er hun bai - ThunderZ



Амьдралаа үүрч явах ёстой нөгөө мундаг эрчүүд хаана байна?
Айл гэрийн ноён нуруу болсон дандаа синглэ ээжүүд яана вэ?
Асуудлыг давж гарах ёстой сагсуу Монгол эрчүүд хаана байна?
Ажилгүй архи дарс авгай шууханд цагаа зарцуулж яана вэ?
Эр хүн шиг эр хүн бай!
Эр хүн шиг эр хүн бай!
Эр хүн шиг эр хүн бай!
Эр хүн шиг эр хүн бай!
Өргөн бие хаа эр хүн биш шүү!
Үнэнг эрж хай эр хүн цэх суу
Үргэлж чанга бай үйлдэл хэрсүү
Үзэл бодлоо битгий дэвсүүл
Өглөө гарахдаа ээждээ үнсүүл
Өөрийн чадлаар сайхныг өмсүүл
Өөрийн дүү нарт хайрыг үзүүл
Үеийн бүсгүйд сайхныг хүсвэл
Би эр хүн шиг эр хүн байгаагүй гэхдээ
Реп хийхдээ нэр хүнд хайгаагүйг мэднээ
Хэдийгээр гэр бүл болоогүй ч гэлээ
Хэн ч байсан тэр бол тоглоом биш мэднээ
Явахыг хүссэнийг нь явуул
Хажууд үлдсэнийг нь хайрла
Худал хэлснийг нь холдуул
Андын хажууд омголон
Ахын хажууд амгалан
Аавгүй өссөн зожиг жаалын алдаж оносон хувь тавилан
Нялзрай жаалууд том болно
Хахир хатуу замбуулинд
Хатуужихаас өөр замгүй
Шударга байхаас өөр зангүй
Андын хажууд омголон
Ахын хажууд амгалан
Аавгүй өссөн зожиг жаалын алдаж оносон хувь тавилан
Нялзрай жаалууд том болно
Хахир хатуу замбуулинд
Хатуужихаас өөр замгүй
Шударга байхаас өөр зангүй
Эр хүн шиг эр хүн бай!
Эр хүн шиг эр хүн бай!
Эр хүн шиг эр хүн бай!
Эр хүн шиг эр хүн бай!
Эр хүн шиг, эр хүн бай!
Найз шиг найз, зөв хүн бай
Эцэг шиг эцэг хүү шиг хүү хариуцлагатай иргэн бай
Айлын охиныг аваад суувал аавын итгэлт хүргэн бай
Үгэнд мэргэн
Үнэнд ойрхон
Үйлдэл түргэн эр хүн бай
Нэг хүндээ үнэнч бай
Нэр хүндээ өргөж бай
Бурхан шашин гэхээс илүү буурал ээждээ мөргөж бай
Унасан ч босно алдсан ч засна тавийн талыг шүргэж байна
Нийгэмд хэлэх санаагаа би дуугаар дамжуулж хүргэж байна
Амьдралаа үүрч явах ёстой нөгөө мундаг эрчүүд хаана байна
Айл гэрийн ноён нуруу болсон дандаа синглэ ээжүүд яана вэ
Асуудлыг давж гарах ёстой сагсуу Монгол эрчүүд хаана байна
Ажилгүй архи дарс авгай шууханд цагаа зарцуулж яана вэ
Эр хүн шиг эр хүн бай!
Эр хүн шиг эр хүн бай!
Эр хүн шиг эр хүн бай!
Эр хүн шиг эр хүн бай!



Авторы: Daniel Gong, Julian Huisel


ThunderZ - Er hun shig er hun bai
Альбом Er hun shig er hun bai
дата релиза
20-06-2020




Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.